Иргэд 600-гаад тонн мах өвлийн идшинд бэлтгэжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-11-28 12:16:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд 46133 толгой мал, 600-гаад тонн махыг иргэд өвлийн идшиндээ бэлтгээд байна.

11 дүгээр сарын 11-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Арвайхээр сумын айл өрхүүд 19453 толгой мал, 131785 тонн махыг өвлийн хүнсэндээ хэрэглэхээр зөвшөөрөгдсөн постоор дамжуулан оруулсан байна. Бусад сумын хэмжээнд 14680 толгой мал, 138 тонн махыг хяналтын постоороо дамжуулан авсан бол Улаанбаатар руу 12 мянган толгой мал, 291 тонн махыг бэлтгэн нийлүүлжээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар өвлийн идэш бэлтгэх, нийлүүлэх ажлыг төв суурин газартаа зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ дагуу айл өрхүүд мал, махаа хөдөөнөөс захин авчирч, зөвшөөрөгдсөн постоор нэвтрүүлээд байна.

Холбоотой мэдээ