Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд ажлаа хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-11-24 15:17:14

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд ажлаа хүлээн авлаа.

Тэрээр 10 гаруй жил сумын Засаг дарга, сүүлийн дөрвөн жилд аймгийн Засаг даргын орлогчоор ажилласан.

Ажлаа хүлээж авах үеэрээ Х.Батболд хэлэхдээ "Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хүн амын эрүүл мэндийг хамгаалах, амьжиргааг дээшлүүлэх, ажилгүйдлийг бууруулах гээд олон асуудал тулгамдаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндхэн үед ажил авч, улмаар Өмнөговь аймгийн 15 сумын нийт хүн амын 40 хувь нь оршин суудаг тус хотын агаарын бохирдлыг бууруулах, ард иргэдийн тав тухтай оршин суух нөхцөл боломж болсон цэвэр бохирын шугамд холбох, иргэдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэн ард түмэнтэйгээ нягт хамтран ажиллана" гэлээ.

Холбоотой мэдээ