Түргэвчилсэн шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-11-24 19:50:51

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид энэ сарын 22-ны өдөр "Ковид-19" халдварын түргэвчилсэн шинжилгээг анх удаа хийлээ. Энэхүү шинжилгээг ЗӨСТ-ийн тархвар судлагч эмч Б.Цэрэндулам, Нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч Б.Оюунчимэг, лаборант Н.Пүрэвсүрэн, ариутгагч Ж.Болор-Эрдэнэ нар хийсэн байна. Улаанбаатар хотоос ачаа тээвэрлэж ирсэн том машины жолооч голдуу 21 хүнд дээрх шинжилгээг хийжээ. Улаангом руу орох төв пост дээр нэг өрөө бэлдсэн байгаа бөгөөд тэнд ОБГ-ын холбоо зарлан мэдээлэл хариуцсан ахмад Б.Чимгээ, ЭМГ-ын жолооч н.Баасанхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр тэд очиж жолооч нарт үзлэг шинжилгээ хийж, сорьцыг тээвэрлэн ирж аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид шинжлэн хариуг шуурхай гаргажээ. Шинжилгээгээр эдгээр 21 хүний хариу сөрөг гарсан байна.

 

Холбоотой мэдээ