Озэки Такакейшо 13 даваатай тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-11-21 17:19:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюүгийн 14 дэх өдрийн барилдаанд Озэки Такакейшо, Сэкиваке Митакэүмиг цүкидаши мэхээр давснаар ганцаараа 13 даваатай тэргүүлж байна.


Харин Макүүчи буюу дээд зиндааны барилдааны 14 дэх өдөр Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Шиманоүми-г /М-17/ ёрикири мэхээр давж 12 даваа, 2 унаатай болж Озэки Такакейшо-г нэхсээр явна.


Маргааш 13 даваатай Озэки Такакэйшёо, 12 даваатай Озэки асан Тэрүнофүжи хоёр учраа таарсан. Тэрүнофүжи давбал түрүү бөхийн төлөө нэмэлт барилдаан болно. Харин Такакейшо давбал энэ башёд түрүүлнэ. Өмнө нь тэд 2 удаа таарч барилдахдаа Озэки Такакэйшёо, Тэрүнофүжиг хоёуланд нь давж байжээ.


Энэ өдөр Хоошёорюү С.Бямбасүрэн /М13/, Мёогирюү-д /М-5/ окүридаши мэхээр ойчиж 7 унаа, 7 даваатай байгаа бол Ичиножёо А.Ичинноров /М13/, Аойяамаг /М-8/ хатакикоми мэхээр унагаж  7 даваа, 7 унаатай болов.  Харин Чёошома Г.Мөнхсайхан, Ишиүра-г /Жюүрёо 3/ хатакикоми мэхээр давж 8 даваа, 6 унаатай болж 50 хувийн амжилтаа хийгээд байна.


Өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М/, Чиёонокүни-г /М14/ ошидаши мэхээр давж 8 даваа, 6 унаатай боллоо. Харин Кирибаяама Лхагвасүрэн /М-1/ энэ өдөр Тобизарюү-д /М-4/  хатакикоми мэхээр ойчиж 11 унаа, 3 даваатай энэ башёд амжилт тун тааруухан барилдаж байна.

Холбоотой мэдээ