УДБЭТ-ын цахим хуудсаар "Уран хас" балетыг толилуулж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
sodonizm@gmail.com
2020-11-20 16:11:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Хүүхдийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулан Ж.Чулууны "Уран хас" балетыг УДБЭТ-аас яг одоо цахим хуудсаараа толилуулж байна.

Тус өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглал (1950 он) болон Хүүхдийн эрхийн конвенцыг (1989 он) баталсан юм.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц баталсан 11 дүгээр сарын 20-ны өдрийг 2017 оноос эхлэн “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.


 

Холбоотой мэдээ