Футзалны шүүгчдийн сургалт онлайнаар болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-20 10:26:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Футзалны хөл бөмбөгийн шинэ улирал хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа ч МХБХ-ны шүүгчид улирлын өмнөх бэлтгэлээ базааж, онлайн сургалтуудыг зохион байгуулж байна.


Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн футзалны анхан шатны шүүгчийн сургалт энэ өдрүүдэд онлайнаар үргэлжилж байгаа бол 11 дүгээр сарын 19-23-нд А ангилалтай шүүгчдийн онлайн сургалт болж байгаа юм. Мөн 11 дүгээр сарын 25-29-нд МХБХ-ны В ангилалтай шүүгчдийн футзалны онлайн сургалтыг зохион байгуулна.


Харин цаашдаа нөхцөл байдал өнөөгийн цаг үеэс эергээр сайжирч, заал талбайд бэлтгэл хийх зөвшөөрөл өгөхөд хүрвэл шүүгчид даруй бэлтгэлдээ гарна гэдгийг МХБХ-ны шүүгчийн хэлтсийн мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Холбоотой мэдээ