Нийгмийн хамгааллын тусгай төвд орон гэргүй 64 иргэнийг хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-19 17:31:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор гэр оронгүй иргэдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд хүлээлгэн өгч байна.


Эдгээр төвд 81 иргэн  байгаа. Энэ сарын 19-ний өглөө 64 иргэнийг хүлээлгэн өгч, болзошгүй эрсдэлээс хамгаалжээ. Эдгээр иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэв.


Нийгмийн хамгааллын тусгай төв нь 12 төрлийн үйлчилгээ үзүүлдэг хараа хяналтгүй, орон гэргүй иргэдийг хүлээн авч өдрийн хоол цай, орон байраар хангаж, бичиг баримтжуулан, эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээг үзүүлж байна.

Холбоотой мэдээ