Хүнс, махны тээвэрлэлтийг тасалдуулахгүй зохицуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-11-22 17:51:33

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Онцгой комиссын дарга М.Шүрэнцэцэг Чингис хотод хүнсний худалдаа, махны бизнес эрхлэгч нартай уулзав. Энэ үеэр тээвэрлэлт болон хүнсний өргөн хэрэглээний барааг тасралтгүй татах зохицуулалтыг хийлээ.

Мөн махны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх тал дээр анхаарч Хэнтий аймгаас мах тээвэрлэсэн машин Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэх зохицуулалтыг хийж тусгай зөвшөөрлөөр зорчиж байхыг анхаарууллаа.

Тээвэрлэлт хийх жолооч нарт ариутгал халдваргүйтгэлийн зөвлөмжийг танилцуулж, машиндаа ариутгал хийлгэсний дараа Улаанбаатар хот руу тээвэрлэлт хийх зөвшөөрлийг олгоно. Улаанбаатар хотоос орж ирэхдээ Чингис хаалганы цаана мөн ариутгал хийлгэн орж байхаар шийдвэрлэлээ .

Холбоотой мэдээ