Улаанзагалмайн идэвхтнүүд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-18 18:39:07
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн УЗН-ийн идэвхтнүүд хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд шаардлагатай газруудад хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Аймгийн Шуурхай штабын ажиллагааны багт УЗН-ийн сайн дурын таван идэвхтэн туслалцаа үзүүлж байгаа юм. Тэд 11-р сарын зургааны өдрөөс хойш Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирсэн мянга гаруй хүнтэй өдөр бүр утсаар холбогдон эрүүл мэндийн тандалт хийхээс гадна гэртээ өөрийгөө тусгаарлах, эрүүл ахуйн зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна гэж БОЭТ-өөс мэдээлэв.
Холбоотой мэдээ