Урд сумдаас тусгай тээврийн хөдөлгөөн зөвшөөрлийн бичигтэйгээр зорчино

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-11-17 13:41:12
Хэнтий /МОНЦАМЭ/ Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумын аймаг, сум, баг, хот хоорондох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байсныг цуцаллаа. Ингэснээр өргөн хэрэглээний хүнс, мах тээвэр, буяны ажил, шатахуун, нүүрс тээвэрлэлт, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хөдөлгөөнийг холбогдох зөвшөөрлийн бичигтэйгээр нэвтрүүлэхээр болж байгаа юм.
Өнөөдөр 01:20 цагт ХӨСҮТ-рүү хүргүүлсэн PCR шинжилгээний хариу сөрөг гарснаар өглөөний 06:00 цагаас мөрдөгдөж эхэлсэн аймгийн Засаг даргын А/521 дүгээр захирамжийн гуравдугаар заалтыг өнөөдрийн А/522 дугаар захирамжаар ийнхүү хүчингүй болголоо.Бусад заалтууд аймгийн хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Холбоотой мэдээ