“Хархан нүдэн” тоглолтыг үзсэн Хэнтийн 2 иргэн гэрийн хяналтад байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-11-13 22:33:11

Хэнтий /МОНЦАМЭ/ Жаргалтхаан сумын 6 дугаар багийн иргэн энэ сарын 08-ны өдөр “UB палас”-т “Хархан нүдэн” тоглолтыг охины хамт үзэж, улмаар 09-ний өдөр сумандаа харьсан гэх мэдээллийг өнөөдөр шуурхай штабаар хэлэлцжээ.

Тус иргэнийг сум, аймгийн эрүүл мэндийн төвөөс гэрийн хяналтад байлгаж 4 цагт тутамд утсаар холбогдож хяналт тавин ажиллаж байна. Тус иргэнд эрүүл мэндийн байгууллагаас түргэвчилсэн оношилгоогоор шинжилгээний хариу сөрөг гарсныг аймгийн ЭМГ-аас мэдэгдлээ.

Мөн МУБИС-ийн хоёр оюутны лабораторийн шинжилгээ эерэг гарсантай холбогдуулан Хэнтий аймгаас МУБИС-д суралцаж буй 306 оюутан, Хэнтий аймгаас Улаанбаатар хотод сурч буй оюутнуудын судалгааг гаргаж тандалт хийж эхэлсэн байна.

 

Холбоотой мэдээ