Тяньжин хотод дотоодын гаралтай халдвар бүртгэгдэв

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-11-09 12:46:47

Бээжин /МОНЦАМЭ/. Тяньжин хотод уржигдар буюу 7-ны өдөр дотоодын гаралтай коронавирусний халдвар бүртгэгдэж, онц байдал тогтоосон талаар албаны эх сурвалж мэдээлэв.

            Тодруулбал, Тяньжин хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлын хэвлэлийн бага хурлын үеэр буюу өчигдөр дээрх мэдээллийг хийсэн бөгөөд батлагдсан тохиолдол гармагц тухайн өвчтөний амьдардаг дүүргийг битүүмжлэн иргэдийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.

            Мөн Шаньдун мужийн Дөжоу хотын Дөчөн дүүрэгт 7-ны өдөр санамсаргүй байдлаар шинжилгээ хийх үед Германаас импортолж, Тяньжин боомтоор орж ирсэн хөлдөөсөн гахайн махан бүтээгдэхүүний гаднах савлагаанаас коронавирус илэрсэн гэсэн мэдээлэл байгаа юм.

            Тяньжин хотын холбогдох байгууллага уг мэдээллийг хүлээн авсны дараа Бинхай шинэ дүүрэгт байрлах Хятад-Сингапурын эко хотын Хайлень хөлдөөх агуулахад шалгалт явуулах үеэр тус агуулахын нэгэн ачигч болон агуулахын хаалганы бариулнаас коронавирус илэрсэн байна. Улмаар тус иргэнийг эмнэлэгт хэвтүүлж, агуулахыг битүүмжлэн, дээрх хөлдөөсөн бүтээгдэхүүний түгээлттэй холбоотой газруудад мэдээллийг хүргүүлжээ.

            Мөн Шаньси мужийн Тай Юань хот уржигдар Тяньжин хотоос ирсэн хөлдөөсөн бүтээгдэхүүний гаднах савлагаанаас коронавирус илэрсэн тухай мэдээлэл гараад байна.  

Холбоотой мэдээ