Чацарганы төгөл байгуулж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн "Эрдмийн гэгээ" нэртэй математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд 35 ширхэг чацарганы суулгацыг суулгаж өгсөн байна. "Өмнөговь 81" клубын хамт олноос ийнхүү ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын танин мэдэхүйд хөрөнгө оруулалт хийж чацарганын төглийг сургуулийнх нь хашаанд байгуулан өгчээ.
1981 онд Өмнөговь аймагт 10 дугаар анги төгссөн 7 бүлгийн хүүхдүүд энэхүү "Өмнөговь-81" клубыг 2001 оноос байгуулсан байна. Энэ жил тэд төгсөлтийнхөө 35 жилийн ойгоо угтаж ийнхүү 35 ширхэг чацаргана бүхий төгөлийг байгуулж байгаа гэнэ. Мөн "Эрдмийн гэгээ" сургуулийн захирал нь тус клубын гишүүн ажээ.
"Бид 2006 онд анх санаачлан төгсөлтийнхөө 25 жилийн ойг тэмдэглэсэн юм. Энэ жилийн 35 жилийнхээ ойгоор ийнхүү бүтээлч ажил хийх санаачлага гарган Эрдмийн гэгээ" сургуульд 35 ширхэг чацаргана суулгаж хүүхдүүддээ бэлэглэж байна. Энэ удаагийнхаа төгсөлтийн уулзалтаа Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн" гэж тус клубын гишүүн Б.Сүрэн ярилаа.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн