Оросын “YouTube” дээр хамгийн их ашиг олдог сувгуудыг эрэмбэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-10-30 15:03:03

МОСКВА. /TASS/. "Forbes" сэтгүүлийн шинжээчид хамгийн их ашиг олдог орос хэл дээрх “YouTube” сувгуудын жагсаалтыг гаргажээ.


Зар сурталчилгаанаас хамгийн их орлого олсон видео блогчдын жагсаалтын эхний байранд "Дараа нь юу болсон бэ?" хэмээх шоу нэвтрүүлэг гардаг “TNT Labelcom” хошин нэвтрүүлгийн төсөл оржээ. Энэхүү суваг нь өнгөрсөн жил зар сурталчилгаанаас хамгийн их буюу 3.55 сая ам.долларын орлого олсон байна. Жагсаалтын хоёрдугаар байрыг влогчин Валентин Петуховын техникийн шинэ шийдэл, технологийн тухай “Wylsacom” суваг эзэлжээ. Энэ сувгаар 3.41 сая ам.доллар олсон байна. Гуравдугаарт, 1.13 сая ам.долларын орлого олсон, Александр Гудковын “Chicken Curry” суваг бичигдив.


Жагсаалтад мөн Sports.ru цахим хуудсын ерөнхий редактор Юрий Дудь /980 мянган ам.доллар/, жүжигчин Антон Лапенко /980 мянган ам.доллар/, НТВ телевизийн хөтлөгч асан Алексей Пивоваров /920 мянган ам.доллар/, влогчин Дмитрий Гордей /850 мянган ам.доллар/, влогчин Константин Заруцкий /660 мянган ам.доллар/ нарын хөтөлдөг сувгууд багтсан байна.


Видео блогчдын орлогын мэдээлэлд 2019 оны есдүгээр сарын 1-нээс 2020 оны наймдугаар сарын 31-ны хооронд дүн шинжилгээ хийжээ.


Холбоотой мэдээ