“Яндангаа хөөлье” аяны хүрээнд 131 зөрчлийг газар дээр арилгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-28 11:23:33

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ОБГ-аас “Яндангаа хөөлье” аяны хүрээнд аймгийн төвийн Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар багийн гэр хорооллын айл өрхүүдэд Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын үндсэн дүрэм бусад стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Аяны хүрээнд 6 ажлын хэсэг Эрдэнэбулган сумын 6 багийн нийт 898 айл өрхөд нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, пийшин зуухны аюулгүй байдал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, галын аюулгүй байдлын үндсэн дүрэм, норм, стандарт заалтыг зөрчсөн 611 зөрчлийг илрүүлж, 131 зөрчлийг газар дээр нь арилгуулан 842 ширхэг санамж, брошур тараажээ.

Хяналт шалгалтыг Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 1-30 дугаар гудамж,  2 дугаар багийн 1-30 дугаар гудамж, 3 дугаар багийн 1-35 дугаар гудамж, 4 дүгээр багийн 1-38 дугаар гудамж, 5 дугаар багийн 1-35 дугаар гудамж, 7 дугаар багийн эрчим, тамир, цаг уурын хорооллын айл өрхүүдэд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулах юм.  

Холбоотой мэдээ