100 метр эсгий аравчны 55 дахь метрийг нь оёж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 13:40:07

Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймгийн "Хан Хэнтийн гар урчууд" ХХК-ийн хамт олон Монголынхоо түүхийг 100 метр эсгий аравчинд урлаж Геннисийн номонд бүртгүүлэхээр хөдөлмөрлөсөөр байгаа билээ.

Ийнхүү Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар хороо санаачилж 100 метр урттай эсгийн дээр Монголын нууц товчоог зээглэж буй ажлыг олон хүн дэмжиж сэтгэлийн болоод санхүүгийн тусламж үзүүлж байгаа юм.

"Хан Хэнтийн гар урчууд" ХХК-ийн Ж.Нарантуяа “100 метр эсгийн дээр "Монголын нууц товчоо"-г урлах ажил 55 метр дээрээ үргэлжилж байгаа” гэв

Хэнтий аймгийн бүх сумын төлөөлөл ирж энэхүү ажилд хувь нэмрээ оруулан ажилласан байгаа бөгөөд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэд гурван үе шат дараалан ирж энэхүү бүтээлд учиг шингээж оролцжээ. Эрдэнэт, Шарынгол, Налайх зэрэг газраас хүмүүс мөнгөн хандив үзүүлжээ. Уг бүтээлийг баяр наадмын өмнө дуусгахаар ажиллаж байгаа аж.  Ийнхүү монгол түмний сэтгэл шингэсэн тус бүтээлээ баяр наадмын өмнө дуусгахаар нутаг нутгийн үйлчид үйлээ урласаар байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ