Ойн нөөцийн 8,5 мянган га талбайг хортонгоос хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-27 17:25:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт суманд сүүлийн гурван жилд ойн хортон шавьж, хүр эрвээхий устгах ажлыг 8500 га талбайд хийжээ.

            - Сумын нийт ой модны 90 хувь буюу 65,0 мянган га талбайд мэргэжлийн байгууллагатай хамтран судалгаа хийсэн. Судалгаагаар ойн 40 хувь буюу 30,0 мянган га талбайд хорт чанар ихтэй хүр эрвээхий их, бага хэмжээгээр тархсан болохыг тогтоож, ойн санг хортонгоос хамгаалах арга хэмжээ авч байна гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах ярилаа. Тус суманд ойн хортонгоос сэргийлэх зорилгоор 6,5 мянган га талбайд онгоцоор, 2,0 мянган га талбайд үүргэн шүршигчээр хор цацаж хортон устгалын ажлыг хийжээ. Ойн хортон хүр эрвээхий тархсан ойн 30,0 хувийг хөнөөлд нэрвэгдэх, хуурайшиж амьдрах чадваргүй болохоос сэргийлсэн байна.

Холбоотой мэдээ