Эль-Фаллужа хотын 12 дүүргийг "Лалын улс"-аас чөлөөлжээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-05-24 12:05:35

БАГДАД. /Anadolu/. Иракийн цагдаа, цэргийн хүчнийхэн Эль-Фаллужа хотыг “Лалын улс” бүлэглэлийн босогчдоос чөлөөлөх байлдааны ажиллагаа эхэлснээс хойш хэдхэн цагийн дотор тус хотын 12 дүүргийг хяналтандаа оруулсан байна.

Тус хот бол “Лалын улс” бүлэглэлийн Иракийн баруун нутгийн Анбар муж дахь томоохон түшиц газар юм.

Иракийн армийн цэргүүд, терроризмтой тэмцэх тусгай ангиуд, Засгийн газрын талд байлддаг орон нутгийн дайчдаас бүрдсэн хамтарсан цэргийн хүч Эль-Фаллужа хотын Субайхат, Аль-Шихаби, Аль-Лифия, Аль-Карма, Аль-Боаудх, Жамилах, Аль-Боухадид, Аль-Нассер, Аль-Сажр болон бусад дүүргүүдийг "Лалын улс"-аас чөлөөллөө гэж Иракийн цагдаагийн ахлах албан тушаалтан Раед Жавдат мэдэгдэв.

Эль-Фаллужа хотыг босогчдоос чөлөөлөх ажиллагаа эхэлснээ хойш “Лалын улс” бүлэглэлийн 40 гишүүнийг устгасан тухай тэрбээр мэдээллээ.

Д.Нямтулга

.

 

Холбоотой мэдээ