Буриадад сурагчдын намрын амралтыг сунгажээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-10-19 16:22:39

КРАСНОЯРСК. /RIA Novosti/. ОХУ-ын Буриад улсын эрх баригчид коронавирусний халдвар тархалт даамжрах эрсдэлтэй байгаагийн улмаас сурагчдын намрын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргалаа гэж тус бүс нутгийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлсэн байна.


“Буриадын сургуулиудад шинэ коронавирусний халдвар тархаж байгаатай холбогдуулан сурагчдын амралтыг сунгасан. Сурагчид 11 дүгээр сарын 2-ноос 14-ний өдөр хүртэл амарна. Эмч, эмнэлгийн ажилтнууд гэр бүлийн голомтод тархвартай тэмцэх цогц арга хэмжээ авахын тулд амралтын хугацааг нэг долоо хоногоор сунгасан" гэж мэдэгдэлд дурджээ.


Бүс нутгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас мэдээлснээр, 10 дугаар сарын 18-ны байдлаар Буриадад коронавирусний халдварын 139 шинэ тохиолдол илэрсний 92 нь Улаан-Үд хотод бүртгэгдсэн байна.


Холбоотой мэдээ