ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-10-19 07:12:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2020 оны 10 дугаар сарын 19-нд болох үйл явдлын тойм:

 

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд


Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд


09.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Сэргээн засах эмнэлгийн үйлчилгээг цахимжуулах нээлт болно. БГД-ийн 20-р хороо, Сонсголонгийн замд. Холбоо барих: 96764547, 88 727317


11:00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын асуудлаар  цахимаар мэдээлнэ.


11:00 цагт СТО-ны 303 тоот уулзалтын өрөөнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Raúl Delgado Concepción-г хүлээн авч уулзана.


11:30 цагт “Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ.


11:30 цагт Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн спортын холбоо, БТС чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг хамтран "Идэвхитэй алхалтын 10 хоног" аяныг зохион байгуулах талаар Спортын төв ордны 303 тоотод хэвлэлийн бага хурал болно.


“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимд


ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд


Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Үндсэн хууль” танхимд


16:00 цагт Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадмын хэвлэлийн хурал “Тэнгис” кино театрт болно.

Холбоотой мэдээ