Хөвсгөл аймгийн ИТХ-д 12 жилийн дараа Ардчилсан нам олонх болжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-16 14:44:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-д 95 нэр дэвшигч дэвшсэнээс Ардчилсан нам 22 суудал, Монгол Ардын нам 18 суудал авч, 1 бие даагч ялалт байгуулсан байна. Тойрогтоо хамгийн өндөр санал авч төлөөлөгчөөр сонгогдож буй нэр дэвшигчдийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны урьдчилсан мэдээллийг үндэслэн  танилцуулж байна.

Алаг-Эрдэнэ  суманд  З.Ням-Очир АН, Арбулаг сум Ч.Сайнбат МАН, Баянзүрх сум Б.Батжаргал АН, Бүрэнтогтох сум М.Эсмэдэх АН, Галт сум 2 мандаттай Д.Эрдэнэхуяг АН, Д.Дүрэвдорж МАН, Жаргалант сум 2 мандаттай Ц.Бямбажав АН, Б.Должинсоргодог АН, Их-Уул сум Б.Мянганбаяр АН, Рашаант сум Д.Өнөрболд МАН, Рэнчинлхүмбэ сум О.Бадраа МАН, Тариалан сум 2 мандаттай Х.Эгиймаа АН, Ц.Хөвсгөлдалай МАН, Тосонцэнгэл сум М.Хуягбаатар АН, Төмөрбулаг сум А.Мөнх-Эрдэнэ МАН, Түнэл сум Д.Цогбаяр АН, Улаан-Уул сум Х.Рагчаа АН, Ханх сум Л.Даваабаяр АН, Хатгал тосгон А.Баттүшиг АН, Цагааннуур сум Н.Батцул  АН, Цагаан-Уул сум 2 мандаттай С.Гончигням АН, Г.Оюунжаргал  АН,  Цагаан-Үүр сум Т.Ханддорж МАН, Цэцэрлэг сум П.Лхагважав АН, Чандмань-Өндөр сум Л.Энхжаргал МАН, Шинэ-Идэр сум Л.Төмөрбаатар МАН, Эрдэнэбулган суманд  МАН-аас нэр дэвшигч Г.Баттулга нарын нэр дэвшигчид тус тус ялалт байгуулжээ.

Мөрөн сумын 1-р багт Б.Түвшинжаргал МАН, 2-р багт Б.Батбаяр МАН, 3-р багт Г.Сүхбаатар АН,  4-р багт Ц.Баттогтох  МАН, 5-р багт Д.Отгонбаяр АН, 6-р багт Г.Мөнгөнхуяг АН, 7-р багт Д.Лхагвасүрэн Бие даагч, 8-р багт Ш.Идэрбаясгалан АН, 9-р багт Б.Нямдаваа МАН, 10-р багт Х.Тайванбаяр МАН, 11-р багт Ж.Даваахүү МАН, 12-р багт Ц.Гансүх МАН, 13-р багт М.Очирхуяг МАН, 14-р багт АН-аас нэр дэвшигч  М.Сарангэрэл нарын нэр дэвшигчид тус тус ялалт байгуулжээ.

Холбоотой мэдээ