Орхон аймагт “Спорт-олимпизм” амжилттай хөгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-16 10:21:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Орхон аймгийн биеийн тамир спортын газарт /10.14/ зочилж орон нутгийн спортынн байгууллагын үйл ажиллагаатай танилцав.


Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг "Атланта-1996" олимпын зөвлөлийн цаашдын ажлыг эрчимжүүлэх, удирдах бүрэлдэхүүнийг шинэчлэх талаар ярилцав. Олимпын аварга Н.Түвшинбаяр, Орхон аймгийн хэмжээнд “Спорт-олимпизм”-ын хөдөлгөөнийг хөгжүүлэх заал танхимаас эхлээд бүх талаараа хамгийн боломжтой бүс нутаг гэдгийг онцолсон юм.



Ташрамд дурдахад, тус олимпын зөвлөлийг "Атланта-1996" зуны олимпын ХХVI наадмаас жүдо бөхийн 60 кг жинд хүрэл медаль хүртсэн, Орхон аймгийн тамирчин, энэ нутгийн анхны олимпын медальтан, гавьяат тамирчин Д.Нармандахын амжилтад хүндэтгэл илэрхийлэн “Атланта-1996” Олимпын зөвлөлийг 1999 онд байгуулсан түүхтэй юм байна.

Холбоотой мэдээ