Дорноговь аймгийн сонгогчдын 55.13 хувь нь санал өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-15 22:35:45

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-нд орон даяар боллоо.

Дорноговь аймгийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 43857 сонгогч бүртгэгдсэнээс 24192 сонгогч буюу нийт сонгогчийн 55.13 хувь нь санал өгчээ.

Дорноговь аймгийн ИТХ-ын 33 мандатын 28-д МАН, дөрөвт нь АН, нэгт нь бие даагч суудал авсан байна. Харин Сайншанд сумын ИТХ-ын 31 мандатын 31-т нь МАН ялалт байгуулжээ. Аймгийн хэмжээнд санал авах байранд төрийн албаны 570 гаруй хүн ажиллав.

Холбоотой мэдээ