Завхан аймагт 8894 сонгогч саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-15 17:58:52

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 15.00 цагийн байдлаар 8894 сонгогч саналаа өгч, ирц 42.3 хувьтай байна. 

Завхан аймагт энэ удаагийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд нийт 47014 сонгогч санал өгнө. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өглөөний 07:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгуулийн санал хураалт аймгийн хэмжээнд жигд явж байна. Одоогоор хэсгийн хороодод маргаан, зөрчил гараагүй. Өглөө зарим сумын хэсгийн хороонд ажиллаж буй иргэний бүртгэлийн таван машин гацаж бага зэргийн гэмтэл учирсан. Энэ гэмтлээс болж санал авах явц хамгийн удаан нь 40 минут орчим саатлаа. Яг одоо санал авах төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байна. 19:00 цагаас сонгуулийн явцын мэдээллийг сэтгүүлчдэд дахин өгнө гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

Ташрамд энэ удаагийн орон нутгийн сонгуулийн ажилд нийт 1083 төрийн албан хаагч ажиллаж байна. 


Холбоотой мэдээ