Усан спорт цогцолборын барилгыг ирэх сард ашиглалтад өгнө

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-10-14 19:20:34
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тэргүүтэй аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Гомбодорж, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Амартүвшин, ОБГ, ГХБХБГ-аас бүрдсэн ажлын баг аймгийн "Усан спорт цогцолбор"-ын барилгын явцтай танилцлаа.
Усан спорт цогцолборын хувьд 11 дүгээр сард ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Барилгын явц 80 хувьтай  байгаа ба УИХ-ын гишүүн, аймгийн удирдлагуудын зүгээс ажлаа эрчимжүүлж, чанартай гүйцэтгэх чиглэл өглөө.
Тус цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд эхлүүлсэн ба өдгөө зургаан жилийн дараа ийнхүү ашиглалтад авах гэж байна. Усан бассейн ашиглалтад орсноор хүүхэд, залуучуудын төдийгүй иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх нөгөө талаар чөлөөт цагаа зөв өнгөрөөх нэгэн газар нэмэгдэх юм.

Холбоотой мэдээ