Төрийн банк  8 хувийн ипотекийн зээлээ 5 хувь руу шилжүүлж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-23 00:00:31

Төрийн банкны Сүхбаатар салбар Засгийн газрын шийдвэр болон, МИК-ийн журам батлагдсанаас хойш 22 хүний 957 сая 377мянган төгрөгийг  ипоткийн зээлийн 5  хувиар шинээр олгосон байна. Үүний 6 нь буюу 235 сая 476 мянган төгрөгнь хуучин 8 хувиас 5 хувьд шилжсэн зээлдэгч байна.

Иргэдийн дунд хуучин 8 хувьдаа орсон иргэд 5 хувь руу шууд орно гэсэн ойлголт байсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл бөгөөд зээлдэгч зээлээ 5 хувь руу шилжүүлхийн тулд дахин өргөдөл холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн дахин судалгаа хийгэсэнээр хуучин 8 хувийн зээлээ 5 хувь руу шилжүүлэх хэрэгтэй гэдгийг Төрийн банкны Сүхбаатар салбарын харилцааны менежер  Б.Энэбиш хэллээ.

 Мөн Төрийн банкны хувьд аймгийн хөгжлийн төлөвлөгөөд орсон амины орон сууц болон нийтийн орон сууцыг 5 хувийн зээлд хамруулж байгаа юм байна. Ингэхдээ зээлээ 30 хувийн урьдчилгаатайгаар, 30 жилийн хугацаатай олгож байгаа юм байна.

Монгол банкны 4-р сарын мэдээгээр Сүхбаатар аймгийн хэмжээнд 5 хувийн ипотекийн зээл авсан 30 хүний 1 тэр бум 963 сая төгрөгийн зээлийг арилжааны банкууд шинээр олгожээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ