УБТЗ ХНН-ийн"САЙХАНЫ ХӨТӨЛ" аяллын бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УБТЗ ӨНӨӨДӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-12 12:06:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай Монгол-Оросын бараг хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн "САЙХАНЫ ХӨТӨЛ" хэмээх сайхан газар бий. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юмаа” хэмээн уулга алдсанаас хойш "САЙХАНЫ ХӨТӨЛ" хэмээн нэрийдэх болсон гэдэг.

"САЙХАНЫ ХӨТӨЛ"-ийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. 



ЭХНИЙ ӨДӨР

УЛААНБААТАР-СЭЛЭНГЭ чиглэлийн галт тэргэнд сууж аялалдаа гарна. /галт тэрэгний цагийн хуваарийн дагуу/

ХОЁР ДАХЬ ӨДӨР

Үзэсгэлэнт байгалийн тогтолцоо болсон "Сайханы хөтөл" - ийг зорино. Сайханы хөтөл дээр очиж байгалийн үзэсгэлэнт Орхон, Сэлэнгэ мөрний энд нийлж байгааг харна. 

Чингис хааны хайртай хатан болох Хулан хатны хөшөөг зорино. /Сэлэнгэ аймгийн  нь Хулан хатны төрсөн нутаг/

-Өдрийн хоол.

-Зах зээл  худалдааны төвөөр орж Сэлэнгэ аймгийн бүтээгдэхүүний худалдаа наймаа хийх. /талх,загас/

-Ээж модыг зорино.Ээж мод дээр хүрэлцэн ирж  хүслээ даатгана.

-СЭЛЭНГЭ-УЛААНБААТАР чиглэлийн галт тэргэнд сууна.

ГУРАВ ДАХЬ ӨДӨР

Өглөө эрт УБ-т галт тэрэгний Төв буудалд хүрэлцэн ирнэ.

ХУГАЦАА: 2 ШӨНӨ 1 ӨДӨР

АЯЛЛЫН ҮНЭД ОРСОН ЗҮЙЛС :

Хөтөлбөрт заагдсан хоол, вагоны зардал, унаа, хөтөч.

ХОЛБОГДОХ УТАС:  99088240, 95098558, 99163194, 99714320, 99193876

Холбоотой мэдээ