Охидоо хайрлаж хамгаалах өдөр тохиолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-11 18:31:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Охидын олон улсын өдөр (International Day of Child girl) өнөөдөр тохиож байна. Охид хүүхдүүдээ хайрлан хамгаалах өдөр гэж болно. Учир нь охин хүүхдүүдэд эрүүл өсөн төрж бойжихоос эхлээд эрхээ хамгаалах, хамгаалуулах, энд томчуул, олон нийтийн анхаарлыг хандуулж охидын эрхийг хамгаалах үүднээс НҮБ-аас тогтоол гарган 2012 оноос дэлхий нийтээр тэмдэглэх болжээ. 


НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан статистик мэдээллээр дэлхийн 20-24 насны бүсгүйчүүлийн 3-ны нэг нь хүчээр гэр бүл болон айлын эхнэр болж тэднийг 15 нас хүрээгүй байхад эрд гаргасан байдаг аж. Мөн 20-49 насны эмэгтэйчүүдийн 41 хувь нь буюу 400 сая нь 28 нас хүрээгүй байхдаа айлын эхнэр болсон статситик тоо байна. 

Хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн 90 хувийг 15-19 насныхан эзэлж, ихэнх хувь нь бага насандаа хүүхэд төрүүлж, төрөхийн хүндрэл нь энэ насны охидын хувьд үхлийн гол шалтгаан болдог байна. Тиймээс энэ өдрийг дэлхий нийтэд охидын эрхийн талаар сануулж, хүчирхийлэл болон насан хүрээгүй охидын гэрлэлт, хүчээр гэл болохыг эсэргүүцдэг. 


Манай улс энэ жилийн энэ өдрийг "Миний дуу хоолой-бидний тэгш ирээдүй” сэдвийн дор тэмдэглэж, Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос аймаг, нийслэлийн салбар тус бүрд охидын эрүүл аж төрөх ёсны талаар хэлэлцүүлэг, лекц яриа зэрэг нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.

Тухайлбал, өнөөдөр Налайх зэрэг нийслэлийн зарим дүүрэгт "Охидын чуулган" зохион байгуулж, охид бүсгүйчүүлийн эрхийн талаар мэдлэг, мэдээлэл солилцон охидууд өөрсдийн хүслээ шивнэн шаар хөөргөв. 


Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд, түүний 35 хувийг 0-19 насны охид эзэлдэг. Нийт хүн амын хувьд 18 хувийг охид эзэлдэг гэсэн статистик тоо баримт бий. Охид тэр тусмаа өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын мэдлэг, мэдээлэл дутмаг байдгаас эрт жирэмслэх, улмаар үр хөндүүлэх, жендерт суурилсан хүчирхийлэлд өртөх зэрэг олон зүйлтэй тулгардаг.

Охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж насанд хүрээгүй охид гэмт хэргийн золиос болсоор байна. 



Холбоотой мэдээ