Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг түр хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-10 12:54:40

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг түр хориглох шийдвэр гарлаа.

Сүхбаатар сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/201 дугаартай захирамжаар энэхүү шийдвэрийг гаргажээ. Учир нь 2020 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага болж буйтай холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой аж. Эл шийдвэрийн хүрээнд Сүхбаатар сумын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг 2020 оны 10 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг түр хориглож, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ