Ховд аймгийн 113 иргэн төрийн дээд шагнал хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-06 17:32:14

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын  Ерөнхийлөгчийн 2020 оны аравдугаар сарын 01-ний өдрийн зарлигийн дагуу Ховд аймгийн 171 иргэнийг төрийн дээд шагналаар шагнахаар болжээ. 

Үүний дагуу Төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагааг өчигдөр зохион байгууллаа. Улмаар эрүүл мэнд, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, спорт зэрэг салбар бүрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил үйлсээрээ манлайлсан нэр бүхий 113 иргэн шагналаа гардан авчээ.  

Үүнд, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор найм, "Цэргийн гавьяаны одон"-гоор хоёр, "Алтангадас одон"-гоор 66, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар 37 иргэн шагнуулсан аж.  

Тэдний шагналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Я.Санжмятав нар гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Холбоотой мэдээ