Неймарын хөрөнгийг хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2015-09-28 10:58:54

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Татвараас зайлсхийсэн хэргээр Бразилын алдарт хөл бөмбөгчин Неймарын хөрөнгийг хураан авчээ.

23 настай довтлогчийн хувийн хөрөнгө болон түүний гэр бүлийнхний эрхэлдэг компаниудын бараг 47 сая долларын хөрөнгийг Бразилын шүүх хураан авсан байна.

Неймар 2011-2013 онд орлогынхоо зөвхөн нэг хэсгийг мэдүүлэн бараг 16 сая долларын татвараас зайлсхийжээ. Тэр үед Неймар Бразилын “Сантос” клубт тоглож байсан юм. Дараа нь тэрбээр Испанийн хөл бөмбөгийн хүчирхэг баг “Барселона” руу шилжсэн билээ.

Харин Неймарын эцэг, эх Бразилын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр мэдэгдэл хийхдээ, “Буруу ойлголтын улмаас шүүх ийм шийдвэр гаргасан. Миний хүү ямар ч буруу юм хийгээгүй. Цаг хугацааны явцад бүх зүйл тодорхой болох биз” гэжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд