Ирэх оны эхээр хэд хэдэн вакцин бэлэн болно гэж Билл Гейтс үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-01 12:12:06

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний вакцинууд 2021 оны эхээр бэлэн болж магадгүй бөгөөд вакцинуудыг ядуу буурай орнуудад хүртээмжтэй болгох нь чухал юм гэж “Microsoft” корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс мэдэгджээ.


“Коронавирусний хэд хэдэн вакцин ирэх оны эхээр бэлэн болж магадгүй байна. Вакцинууд олон сая хүний амийг аврах боломжийг олгоно. Түүнчлэн COVID-19”-г үндсээр нь арилгах төлөвлөгөө боловсруулах боломжийг олгоно. Гэсэн ч энэ зорилгодоо хүрэхийн тулд хэдэн тэрбум тун вакцин үйлдвэрлэж, худалдан авалт болон дэлхий даяарх вакцины хүртээмжийн тогтолцоог хөгжүүлэхэд санхүүжилт шаардлагатай” хэмээн Б.Гейтс хэлэв. 


“Бага орлоготой орнуудад хөгжингүй орнуудын адил худалдан авах чадвар байхгүй учир тэдэнд вакцин хүрэлцэхгүй байх эрсдэл бий. Ийм учраас би Билл, Мелинда Гейтсийн сангийн 16 эмийн компанитай байгуулан хэлэлцээрт гарын үсэг зурснаа дуулгахад таатай байна. Хэлэлцээрт компаниуд вакцины үйлдвэрлэлийг хурдасгаж, өргөн хүрээг хамарсан хуваарьлалтыг аль болох эрт хийхээ зөвшөөрсөн” гэж тэрбээр мөн ярьсан байна. 

Холбоотой мэдээ