Коронавируст халдвартай хоёр хүн эдгэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-01 11:21:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэнийг ЭМЯ мэдээлэв.


Ингэснээр манай улсад бүртгэгдсэн “COVID-19” халдварын 313 тохиолдлын 307 нь эдгэрээд байна. ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай зургаан хүн эмчлүүлж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.


ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр 753 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.


Ташрамд дурдахад, дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 242 мянган хүн шинээр халдварлаж, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 266 мянга гаруй хүн эдгэрчээ.

Холбоотой мэдээ