Уртрагийн давааг 33 жилийн дараа засварлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-01 08:18:10

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ходон багийн Уртрагийн давааг 33 жилийн дараа цэргийн алба биеэр дүйцүүлэн хааж байгаа албан хаагчид болон нутгийн иргэд хамтран засварлалаа.

Давааны замын 15 байрлалд модон гүүрийг барьж, төхөөрөмжлөх, шавар, намаг ихтэй нийт 164м  газарт мод дэвсэж, хайрган хучилт хийж хонхор, гүдгэр, шавартай хэсэгт 18 машин чулуу, 9 машин хайрга дэвсэж тэгшилсэн байна. Тус давааг засварласнаар ард иргэдийн зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, малчдын отор нүүдлийн бэлчээрийг тэлэх, аялал жуулчлалын маршрутыг нэмэгдүүлэх олон боломж бүрдэж байгаа ажээ. Зам засварын ажилд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, хилийн цэргийн 0257 дугаар анги, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй алба хаагч, Дэлгэр мөрөн Шишхэд голын сав газрын ажилтан, Рэнчинлхүмбэ сумын төрийн албан хаагч, тус багийн  иргэд хамтран хийж дуусгажээ.

 

 

 

Холбоотой мэдээ