Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-09-30 14:31:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд оролцож нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулав.

Нам, эвсэл, бие даагч нийт 68 нэр дэвшигч оролцлоо. Үүнээс Монгол Ардын намаас 33, Ардчилал шинэчлэлтийн намаас 10, Шударга иргэдийн нэгдсэн эвлэлээс 18, Хөдөлмөрийн Үндэсний намаас 5, бие даагч хоёр нэр дэвшигч үнэмлэхээ гардан авсан юм. Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу аравдугаар сарын нэгний өдрөөс эхэлнэ.

Холбоотой мэдээ