Энэ жил 8400 гаруй мод суулгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 17:17:48

Говь-Алтай аймгийн хэмжээнд мод тарих үндэсний өдрийг “Мод тариад орхих биш, арчилж, хамгаалж, ургуулцгаая” гэсэн уриан дор зохион байгууллаа.

Мод тарих өдрийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас бүх сумдад  удирдамж, төлөвлөгөө гарган зохион байгуулах тухай албан бичгийг хүргүүлж, радио, телевизээр мод тарих арга аргачлал, уриалга, мэдээллийг хийсэн байна. Улсын баатар Жанчивын талбайд тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж “Жимсгэнэ-Гуулин”, “Агро-Гуулин” хоршоод зэрэг ААН-үүд иргэд, албан байгууллагуудад 7 төрлийн мод бут сөөгний суулгац худалдан боллуулжээ. Энэ ажлын хүрээнд аймгийн БОАЖГ, ЗДТГ, Есөнбулаг сумын ЗДТГ, Сум дундын ойн анги, Тохижилт үйлчилгээний газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Залуус төв, зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна.

Алтай хот дахь “Хүүхэд залуучуудын парк”-ийн урд талд хашаа хамгаалалт хийж 283 ш модны нүх ухаж бэлтгэн мод тарих үндэсний өдөр, гэр бүлийн өдрийг угтан “Гэр бүлийн төгөл” байгуулахаар шийдвэрлэн гэр бүлүүдийг мод тарихад уриалмнаар 65 гэр бүл ирж  165 ш мод тарьсан байна. Мөн гэр бүлийн төгөлд 1-р сургуулийн 1в ангийн эцэг эхчүүд үсэглэлийн баяр болж байгаатай холбогдуулан сурагчидын хамт 40 ширхэг мод, “Мандал-Голомт” ХХК 200 ширхэг мод тарьлаа. Энэ хаврын мод тарих үндэсний өдрийн хүрээнд тус ймгийн хэмжээнд 56 аж ахуйн нэгж, албан байгууллага, 1521 хүн мод тарих ажилд оролцож нийтдээ 8422 ширхэг мод тарьж 24964000 төгрөг зарцуулсан байна. 

                                                                                  Говь-Алтай аймаг Ш.Цоодол
 

Холбоотой мэдээ