326.978 тн ургац хураан авах урьдчилсан тооцоолол гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар энэ жилийн хураан авах ургацын урьдчилсан баланс гаргажээ.
Тус аймаг үр тариа 67.437 га,төмс 10.916 га, хүнсний ногоо 1.636 га, тэжээлийн ургамал 24.995 га, тосны ургамал 17.212 га нийт 123.583 га талбайд тариалалт хийсэн бөгөөд урьдчилсан балансаар үр тариа 87.964 тн, төмс 155.950 тн, хүнсний ногоо 22.758 тн, тэжээлийн ургамал 51.843 тн, тосны ургамал 8.463 тн нийт 326.978 тн ургац хураан авах төлөвтэй байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.