ОБЕГ-аас МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарыг шагнав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-05-19 10:19:42

Зудтай, цаг агаар хүндэрсэн үед хөдөө орон нутгийн малчдыг дэмжих “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж, нийгмийн сайн сайхны төлөө бусдыг уриалах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарыг  ОБЕГ-ын шагналаар шагналаа.

Сайн үйлсийн аян эхлүүлсэн хоёр гавьяатыг “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр шагнасныг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар гардуулан өгчээ. МУГЖ Т.Баясгалан шагналаа аваад “Бид цаашид ч нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг өрнүүлэх, бусдыг манлайлж уриалан оролцож ажиллах болно” гэв. Харин МУГЖ С.Жавхлан  орон нутагт ажиллаж байгаа тул шагналаа авч амжаагүй байна.

Өвөлжилт, хаваржилт хүндэрч, зудад өртсөн малчин түмэндээ туслах “Илгээлтийн эзэд” аяныг МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар орон даяар өрнүүлж, багагүй хэмжээний тусламжийг хөдөө орон нутаг руу илгээсэн юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ