"Ногоон Хөгжил Үндэсний нэгдэл", "Шивээ Овоо" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 10-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 ХК-ийн 117.6 сая төгрөгийн, 265.063 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" (JLT+10.00%) болон "Шивээ Овоо" ХК (SHV+5.05%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хишиг Уул" (HSX-14.96%) болон "Талх Чихэр" ХК (TCK-12.52%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.07 хувиар өсөж, 16903.18 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,582,125,456,592.41 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.