Хандивын хонийг цуглуулах ажил эхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-09-08 18:05:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. БНХАУ-д хандивлах 30 мянган хонийг цуглуулах ажил Дундговь аймагт өнөөдөр Баянжаргалан сумаас эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ коронавирусний халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламжийг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан. 

Хандивын хонь худалдан авах ажиллагааг Хүнс хөдөө аж ахуйн яамтай гэрээ байгуулсны үндсэн дээр Дундговь аймгийн “Тааны амт” ХХК гүйцэтгэж байгаа ба 40-45 кг амьдын жин бүхий 14,0 мянган хонийг худалдан авах аж.

Худалдан авсан хонийг угаалга, туулга хийж, ээмэгжүүлэх ажлыг аймгийн Мал эмнэлэг гүйцэтгэнэ.

Өнөөдрийн байдлаар Баянжаргалан суманд 1200 гаруй хонь худалдан авсан ба малчид хонио худалдах сонирхол их байна хэмээн тус компанийн захирал П.Отгондэлгэр танилцууллаа. 

Холбоотой мэдээ