Эл өдөр морь, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-09-08 07:04:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 8. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 21. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй хөх бар өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Мод

Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.  Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ