Цээл суманд 320 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад орлоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-09-07 15:24:45

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Цээл суманд хичээлийн шинэ жилийн босгон дээр 320 хүүхдийн шинэ сургуулиа хүлээн авч, нээлтээ хийлээ.

Тус сургуулийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд сургуулийн барилгын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд, аймгийн ЗДТГ-ын дарга С.Магнайбаяр, БСУГ-ын дарга У.Даваажав нар болон сумын удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.

Шинэ сургууль ашиглалтад орж байгаатай холбогдуулан БШУЯ, аймгийн БСУГ-ын 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван анги танхим, багш нарын ширээ, сандал болон гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчиллээ.

 

Холбоотой мэдээ