"Соёл цаг" хөтөлбөр Сонгинохайрхан дүүрэгт үргэлжлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-09-02 17:17:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яам болон нийслэлээс дүүрэг бүрт зохион байгуулж буй "Соёл урлагийн цаг" хөтөлбөр өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт үргэлжлэв. Хөтөлбөрийн үйл ажиллагаа тус дүүрэг дэх "Соёмбо" кинотеатрын задгай талбайд болон дүүргийн биеийн тамир, спортын талбай, мөн Гүнжийн нүдэн нуурын цэцэрлэгт хүрээлэн гэсэн 3 газар урлагийн тоглолтоор иргэдэд хэсэгчлэн үйлчлэв.

Шинэ коронавирусний цар тахлын нөхцөл байдалд соёл урлагийн хүртээмжийг иргэдэд хэсэгчилсэн байдлаар ойртуулан хүргэх зорилготой уг үйл ажиллагаа нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Багахангай дүүрэгт тус тус болж, маргаашаас буюу 9 дүгээр сарын 3-5-нд Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт, 5-9-нд Багахангай, Налайх дүүрэгт тус тус үргэлжилнэ. 

Соёл урлагийн байгууллагууд иргэдийн оюуны дархлааг дэмжих "Соёл урлагийн цаг" хөтөлбөрийн хүрээнд УДЭТ-аас тус бүр 20-25 уран бүтээлчтэй 5 баг гарган ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд мөн номын нүүдлийн сан гарч,  хүүхэд багачуул бүжиглэж, дуулж, уран бүтээл хийх боломжтой аж.


Холбоотой мэдээ