Улсын мэргэн цол хүртсэн Л.Одсайханыг нэг өрөө байраар мялаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-08-31 13:41:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сур харваанд түрүүлж Монгол Улсын мэргэн цол хүртсэн Л.Одсайханд аймгийн ЗДТГ, ИТХ-ын зүгээс хүндэтгэл үзүүлж, нэг өрөө байраар мялаалаа.

Тодруулбал, Баруун-Урт сумын төвд шинээр сүндэрлэж буй Даймонд таун хотхоны нэг өрөө байрыг олгосон юм.


Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй үндэсний сурын спортын хөгжлийг аймаг орон нутгийн зүгээс бодлогоор дэмжиж, мөрийн хөтөлбөрт тусгах, улсын мэргэнээ цаашид амжилтаа ахиулж, цол нэмэхэд нь бүхий л талаар хамтран ажиллана гэдгээ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар илэрхийлсэн юм. 

Л.Одсайхан нь спортын гэр бүлд төрж өссөн бөгөөд тэдний гэр бүлд нийт долоон спортын мастер цолтон байдаг аж. Өдгөө тэрээр нөхөр хүүхдийн хамтаар амьдарч байна. 



Холбоотой мэдээ