ИХШХЕГ-ын шалгагчид хуурамч штамп илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-17 18:38:32

Буянт-Ухаа боомтоор өнгөрсөн 4 дүгээр сард манай улсын иргэн Б, Д, Б  нар улсын хилээр гарсан, орсон штамп хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завджээ.

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  Буянт-Ухаа дахь газрын шалгагч Ж.Даваахүү, А.Золжаргал, Д.Эрдэнэзаяа нар мэргэшлийн өндөр ур чадвар гарган  ажиллаж, илрүүллээ. Мөн  Монгол Улсын иргэн Б бусдын бичиг баримтыг ашиглан хил нэвтрэхийг завдсан,  хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй зорчихыг завдсан иргэн Б, Л нарын зөрчлийг  илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгөв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ