Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны баярыг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-08-28 17:21:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ШШГЕГ-ын даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ эхний хагас жилийн байдлаар 88,6 хувьтай үнэлүүлжээ.

Тодруулбал, шийдвэр гүйцэтгэлийн, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, цагдан хорих болон бусад чиглэлийн ажиллагаанууд бүгд өмнөх оноос ахисан үзүүлэлттэйгээр 2020 оны шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны баяраа угтаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн ням гарагийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр болгон зарласан байдаг.

Уг өдрийн хүрээнд тус хамт олон хүмүүнлэгийн ажил, алба хаагчдын шинээр сургуульд орж буй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл олгох, алба хаагчдад шагнал гардуулах, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн тус албанд шинээр томилогдсон алба хаагчид тангараг өргөсөн юм. 

Холбоотой мэдээ