Мексикт эмнэлгийн 1300 гаруй ажилтан халдварын улмаас нас баржээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-08-27 11:36:54

МЕХИКО. /CNN/. Мексикт коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш эмнэлгийн 1300 гаруй ажилтан халдварын улмаас нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.


Мексикт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 4916 тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 568621 болжээ. Мөн тухайн хугацаанд 650 хүн халдвараар нас баржээ. Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний тоо 61450-д хүрсэн бөгөөд тэдний 1320 нь эмнэлгийн ажилтан байсан ажээ.  


Мөн “Бид “COVID-19”-өөр халдварласан байж болзошгүй сэжигтэй тохиолдлыг тодорхойлох шалгуурыг өргөтгөсөн тул өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэж магадгүй” гэж Мексикийн Эрүүл мэндийн дэд сайд Уго Лопес-Гатель мэдээлжээ.


Шинэчилсэн шалгуурын дагуу өвчтөнд “COVID-19”-ийн шинж тэмдгүүдээс аль нэг нь илэрсэн тохиолдолд сэжигтэй тохиолдол хэмээн үзэх болсноос гадна үнэрлэх болон амтлах мэдрэхүйгээ алдах, гүйлгэх зэргийг халдварын шинж тэмдгүүдэд нэмж оруулсан байна.  

Холбоотой мэдээ