Хөвсгөлд тариалалт жигдэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-17 17:29:57

Хөвсгөл аймгийн тариаланчид хамгийн түрүүнд буюу энэ сарын хоёрноос тариалалтаа эхэлсэн бол өнөөдрийн байдлаар 60 гаруй аж ахуйн нэгж үр тариа, төмс хүнсний ногооны чиглэлээр 2000 орчим иргэд бэлтгэл ажлыг бүрэн ханган тариалалтаа ид хийж байна.

Энэ хавар тариаланчид 14 мянга орчим га-д үр тариа, 330 га-д төмс, 260 га-д хүнсний ногоо тариална. Тус аймгийн тариаланчид өмнөх жилд орон нутгийн гурилынхаа хэрэглээний улаан буудайг 100 хувь, хүнсний ногооны 12 хувь, төмсний 46 хувийг хангасан дүн мэдээтэй байгаа бол ирэх намар хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа гэнэ.

Цаг агаар тогтуун хүйтрэхгүй байвал  тариалалт эрт дуусах төлөвтэй байгаа ажээ.  

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Холбоотой мэдээ