Залуучуудад 45 ажлын байр санал болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-08-26 15:45:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөгийг энэ сарын 25-ны өдөр Өлгий хотын төв талбайд зохион байгууллаа.  

“Монголын залуучуудын өдөр”-ийг тохиолдуулсан уг өдөрлөгийн үеэр залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, стартап, хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах, мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгөв. Мөн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас санал болгосон зөөгч, гагнуурчин, ресепшн, барилгын туслах ажилтан зэрэг 45 ажлын байрыг танилцууллаа.  

Өдөрлөгийн үеэр давхардсан тоогоор 60 хүн зөвлөгөө авч, ажилд орох анкет бөглөв.

Ташрамд сануулахад, манай улсад 2014 оноос жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг "Монголын залуучуудын өдөр" хэмээн тэмдэглэж байна.

Холбоотой мэдээ