Өмнөговийн зүүн сумдын нутагт ган тайлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-22 12:17:00

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн зүүн сумдаар бороо орж ган тайлагдаж байна.

Тус аймгийн нутагт гантай байгаагийн улмаас малчдын отор нүүдэл их байгаа билээ. Энэ сар гарснаас хойш зүүн сумдынхаа нутгаар бага зургийн бороо орж бэлчээрийн гарц сэргэж эхлээд байгаа юм. Тус аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж буйгаар 2020 оны 08-р сарын 21-ний 08 цагаас 08-р сарын 22-ны 08 цаг хүртэл зүүн сумдын нутгаар бороо оржээ. Тухайлбал, Номгон сумын Эмгэнбулаг багийн нутагт хамгийн их буюу 20мм, Манлай, Цогтцэций суманд 11мм, Ханбогдод 9мм, Ханангийн анетин 8,7мм, Зүүн сайхан уулсанд 7,8мм, Ханхонгорт 6,2мм, Цогт-Овоод 6мм, Даланзадгадад 3,9мм, Номгон, Ноён сумдад 0,3мм, Мандал-Овоо суманд 0,0мм бороо оржээ. Ихэнх нутгаар зөөлөн шиврээ бороо орсон тул шингэц сайтай, үер усны аюул бага байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв.

Холбоотой мэдээ